АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх нэгдүгээр сард Энэтхэг улсад айлчлахаа мэдэгдлээ. Тэрээр Энэтхэгийн Бүгд найрамдах өдрийн баяраар айлчлах бөгөөд Ерөнхий сайд Наренда Модитой уулзана хэмээн Цагаан ордон мэдээлсэн байна.
Обама Энэтхэгийн төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж хоёр орны стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах аж.
Цагаан ордон айчлалын хугацааг тодорхой мэдээлээгүй ч Энэтхэг улс 1950 оны нэгдүгээр сарын 26-нд үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улс хэмээн зарласан тул энэ өдөр айлчилна гэж таамаглаж байна.
Наренда Моди Энэтхэгийн парламентын тэргүүн болсноос хойш өнгөрсөн есдүгээр сард анх удаа Вашингтонд айчилсан билээ. Тэрээр АНУ-ыг гол хамтрагчаа хэмээн зарласан бөгөөд Азийн орнуудтай хийх дипломат харилцааг тэнцвэржүүлэхэд тусална хэмээн мэдэгдсэн билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )