Мадагаскарт тахлаар 40 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Өнгөрсөн наймдугаар сард Мадагаскар улсад тахал өвчин дэгдсэнээс хойш нийт 119 хүнд халдвар тархжээ. Тэдний 40 нь амиа алдсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Ялангуяа нийслэл хотод өвчин эрчимтэй тархах хандлага байгааг ДЭМБ анхааруулсан байна.

Нийслэл Антананаривод халдвар авсан хоёр хүн тутмын нэг нь амиа алдаж байна гэжээ. Энэ нь тус хотод хүн амын нятрал ихээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний систем муу байгаатай холбоотой аж.

Бактерийн гаралтай энэхүү аюулт өвчин мэрэгч амьтнаас нохой бөөсөнд халдварласнаар хүнд халддаг байна. Халдвартай шавьжинд хазуулсан хүнд тахлын булчирхай бий болдог бөгөөд энэ нь хүний тунгалаг зангилаанд хүчтэй нөлөөлдөг байна. Энэ төрлийн тахлыг антииотикоор эмчилж болдог аж. Харин бактери уушигт хүрвэл уушигны үрэвсэл болдог бөгөөд ханиалгаар дамжин хүнд халдварладаг байна. Уушигт хүрсэн тохиолдолд дархлаа муу хүнийг 24 цагийн дотор үхэлд хүргэх аюултай байдаг байна.

Тус улсад нийт халдвар авагсдын хоёр хувьд нь бактери уушигт нь хүрсэн болохыг мэдээлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 11 сарын 29

Times are chnanigg for the better if I can get this online!

0  |  0
Top