“Исламын улс” Иракт ширүүн дайралт хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Исламын улс террорист бүлэглэл Иракын Рамади хотод гэнэтийн ширүүн дайралт хийлээ. Иракын баруун хэсэгт орших Анбар мужийн нийслэл Рамадигийн дайралтад багадаа 20 цэрэг амиа алдсан байна.

Иракын аюулгүйн албаныхны мэдэлснээр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден өчигдөр Истанбулд ирсний улмаас энэхүү дайралтыг хийсэн гэжээ. Жое Байден Туркын эрх баригчдыг Исламын улс бүлэглэлтэй тэмцэх олон улсын хамтралд нэдэхийг уриалахаар очсон юм.

Өчигдрийн довтолгоо Рамади хотын дөрвөн талаас ирсэн тул цэргүүд тэмцэхэд ихээхэн хүндрэлтэй байсан байна. Рамади хотыг эзэлбэл Исламын улс бүлэглэлийн хувьд Анбар мужийг бүрэн эзлэх том алхам болох аж.

Исламын улс нь Сирийн ихээхэн газар нутгийг эзэлсэн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сараас Иракт орж ирж зарим нутгуудыг эзлээд байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top