АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден өчигдөр Турк улсад очсон байна. Тэрээр бямба гарагт Туркын ерөнхийлөгч Ресеп Таийп Эрдогантай уулзахаар төлөвлөжээ.
Жое Байдены уулзалтын зорилго нь Турк улсыг Исламын улс террорист бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй олон улсын хамтралд нэгдэхийг ятгах явдал юм. НАТО-гийн гишүүн хоёр орон энэ асуудлыг урт хугацаанд ярилцаж байсан ч үр дүнд хүрч чадахгүй байгаа юм.
Турк улсын зүгээс хэрвээ АНУ хамтралдаа оруулахыг хүсч байгаа бол Исламын улстай тэмцэхээ бууруулж, Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадыг огцруулахын төлөө ажиллах ёстой хэмээн шаардаж байгаа юм. Мөн Эрдоган олон улсын хамтралыг Сирийн хойд хэсгээр Исламын улс террорист бүлэглэлийн дайралтаас хамгаалах аюулгүйн бүс байгуулах саналыг тавьсан билээ.
Баямба гаргийн хэлэлцээрээр АНУ энэхүү шаардлагад ямар хариу үзүүлэх нь тодорхой болох юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )