Индонезид онгон охин л хууль сахиулагч болохыг хуульчиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Индонез улс хууль сахиулах албандаа ажиллах эмэгтэйчүүдэд хатуу шаардлага тавьжээ. Энэ салбарт зүтгэх эмэгтэйчүүд гэр бүлгүй байх ёстойгоос гадна охин биеэрээ байгаа гэдгээ магадлуулах ёстой хэмээн хуульчилжээ.  

Азийн исламын шашинтай Индонез улсын энэхүү журмыг хүний эрхийн байгууллагууд сайшаан хүлээж авахгүй байгаагаа илэрхийлжээ. Тус улсын хууль сахиулах албанд эмэгтэй хүн цөөн ажилладаг бөгөөд энэ шаардлагыг тавьсны улмаас бүр цөөн болох нь олйгомжтой юм.

Индонезийн эрх баригчид хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүд хүнтэй гэрлээгүй байдаг учраас охин биеэрээ байх ёстой гэсэн шаардлагыг нэмж тавих нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна. Учир нь энэ өндөр албан тушаалыг хашигчид ч бас өндөр ёс зүйтэй байх ёстой хэмээн тайлбарласан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Расул(112.72.13.99) 2014 оны 11 сарын 22

Хэ хэ, марзан газар вэ. Хуульчид дандаа онгоноороо хөгширч үхэх юм байна л доо.

0  |  0
Top