Тунисчууд анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Тунисын ард түмэн өнөөдөр хувьсгал гарснаас хойш анх удаа ерөнхийлөгчийн сонгууль өгч байна. 2011 онд болсон Арабын хувьсгалаас хойш Тунис улс ардчилалд шилжих гэж ихээхэн яарч байгаа бөгөөд ардчилсан сонгууль явуулах нь энэ зорилгод нийцсэн томоохон хэргээр нэрлэгдэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 27 нэр дэвшигч өрсөлдөж байна. Эдгээр хүмүүсээс 87 настай Бежи Кайд Эссебсиг ялах магадлал тун өндөр хэмээн үзэж байгаа аж. Түүний исламын эсрэг “Nidaa Tounes” нам өнгөрсөн сард болсон парламентын сонгуульд ялалт байгуулсан билээ.

Мөн олон жилийн турш дарангуйлагч Зине Абидине Бен Алигийн сайд байсан Монсеф Марзоуки болон бизнесийн магнат Слим Риахи, магистрат эмэгтэй Калтхоум Канноу, хэт либерал үзэлтэн Хамма Хаммами нарыг онцлох нэр дэвшигчээр тодорхойлж байна.

Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нийт 5.3 сая хүн санал өгөх боломжтой аж. Тунис даяар 10 мянга гаруй аюулгүйн албаныхныг тараан байршуулсан бөгөөд энэ нь исламын цэргүүд сонгуульд саад болох гэж дайрахаас сэргийлж буй хэрэг гэлээ.

Сонгууль өглөөний найман цагт эхэлсэн бөгөөд 22 цагт санал хураах байруудыг хаах аж.

Гурван жилийн өмнөх хувьсгал хүртэл Тунист ердөө хоёр хүн ерөнхийлөгчөөр суусан байдаг. Энэ бол 1956 онд Францаас тусгаар улс болсны дараах тэргүүн Хабиб Боургуйба мөн 1987 онд төрийн эргэлтээр түүнийг унагааж ерөнхийлөгч болсон дарангуйлагч Бен Али хоёр юм.

 

Б.Ариунцэцэг

      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(186.93.204.191) 2014 оны 11 сарын 29

Your pointsg lays bare the truth

0  |  0
Top