Пакистан Энэтхэгийн олон арван загасчинг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Пакистаны тэнгисийн цэргүүд Энэтхэгийн 61 загасчинг баривчилжээ. Тэднийг Арабын тэнгис дэх усан хилийг зөрчсөн хэмээн тус улсын аюулгүйн албаныхан мэдээллээ.

Эдгээр загасчид нийт 11 завиар загасчилж явсан бөгөөд хууль зөрчсөн гэх шалтгааны улмаас Карачи хот дахь шоронд хоригдоод байгаа аж.

Пакистаны холбогдох албаныхны мэдээлснээр энэ нь Энэтхэгийн загасчид усан хилийг зөрчиж буй анхны тохиолдол биш гэлээ. Энэтхэг, Пакистаны загасчид усан хил зөрчиж баривчлагдах тохиолдол элбэг байдаг байна. Учир нь загасчдад хаана яваагаа нарийн тодорхой мэдэх төхөөрөмж дутагдалтай байдаг аж.  Гэсэн хэдий ч хоёр орны дипломат харилцаа муугийн улмаас суллах хэлэлцээ хийтэл урт хугацаа ордог байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top