Гитлерийн зурсан зургийг 161 мянган доллараар худалдав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Германы Мюнхен хотын хуучин барилгын зургийг Адольф Гитлер 1914 онд зуржээ. Тэгвэл энэхүү өнгөт зургийг өчигдөр Германы дуудлага худалдаагаар 130 мянга евро буюу ойролцоогоор 161 мянган ам.доллараар худалдсан байна. Гитлерийн зурсан зургийг Дундад дорнын иргэн авсан бөгөөд нэрээ ихэд нууцалж байгаа хэмээн зохион байгуулагчид мэдээлжээ.

“Weider” дуудлага худалдааг зохион байгуулагч Катрин Вэйдлерийн мэдээлснээр энэхүү үйл ажиллагаа хүмүүсийн анхаарлыг ихэд татсан бөгөөд нийт дөрвөн тивээс худалдан авагчид цугларсан байна.

Гитлерийн зурсан зураг "Standesamt und Altes Rathaus Muenchen" буюу Мюнхен хотын хуучин танхим ба иргэний бүртгэлийн газар нэртэй бүтээл байжээ.

Адольф Гитлер уран зурагт авьяастай байсан бөгөөд дуудлага худалдаагаар зарсан зураг түүний 1905-1920 оны хооронд зурсан 2000 гаруй уран зургийн нэг нь юм. Гитлер өөрийн намтарыг өгүүлэх ”Mein Kampf” номондоо залуу байхдаа уран зураач болохыг хүсдэг байсан гэж бичсэн байдаг.

Б.Ариунцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top