Хятад, Японд хүчтэй газар хөдөллөө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Баруун Хятадын уулархаг бүс нутагт хүчтэй газар хөдөлснөөр багадаа дөрвөн хүн амиа алджээ. Мөн олон арван хүн бэртэж гэмтээд байна. Бямба гарагт 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт Сичуань мужийн Кандинь дүүргийн ойрцоо болсон бөгөөд 54 хүн бэртэж гэмтсэн байна. Байгалийн гамшигт нийт 30 гаруй орон гэр сүйдэж 2630 хүн хорихол амссан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Харин ням гарагт Японд 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Нагано хотын баруун хэсэгт газрын гүнээс 10 км-т байсан хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээлсэн байна. Японы цагаар 13:00 цагт эхэлсэн газар хөдлөлтөөр 37 орон сууц эвдэрч, 39 хүн гэмтэж бэртсэний долоо нь эмнэлэгт хүргэгджээ. Японы телевизүүд орон байр, зам харгуй эвдэрч сүйдэж буйг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд гамшигт ихээр өртсөн Хакубо болон Отари тосгоноос 200 гаруй хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ. Нийтдээ 45 хүн шоконд орж эмчлэгдэж байгаа аж.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 11 сарын 28

Too many coimmlpents too little space, thanks!

0  |  0
Top