АНУ: Их цаснаас болж 30 байшингийн дээвэр нуржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Өнгөрсөн өдрүүдэд АНУ-д их хэмжээний цас орсны дараагаар огцом дулаарснаас шар усны үер бууж магадгүй тухай тус улсын цаг агаарын албанаас мэдээллээ. Одоогоор үеийн анхааруулгыг Нью-Йорк мужийн Эри, Чатакуа, Каттарагус тойрог, Мичиган мужийн Жиннеси, ба Пенсильвани мужийн Вайоминг тойргуудад явуулаад байгаа аж.

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд Эри тойргин Буффало хотод 214 см зузаан цас орсон нь бүтэн жилийн дунджаас ялихгүй бага үзүүлэлт юм. Цас орсны дараа хүчтэй шуурга болсон байна. Богино хугацаанд их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэх гэж яваад зүрх нь дийлээгүй, хүчтэй шуурганд дайрагдан осгосны улмаас 13 хүн амиа алджээ.

Одоогоор их хэмжээний цас авчирсан агаарын хүйтэн фронт Их Нууруудын орчмыг зүгэлсэн байна. Гэтэл хүйтрэлт намдахтай зэрэгцэн огцом дулааралт болж бороо орж магадгүй болжээ.

Байшингийн дээвэр дээр их хэмжээгээр бөөгнөрсөн цас бороо орох үед их хэмжээний ус шингээн жингээ огцом нэмдэг аж. Үүнээс болж зарим байшин барилгын дээвэр нурж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Одоогоор их цасыг даалгүй дээвэр нь нурсан хэрэг Нью-Йорк мужид 30 бүртгэгдсэн ч азаар хүний амь нас хохироогүй аж. Шар усны үер болж болзошгүй газрууд руу эрх баригчид резинэн завь, усны шахуурга, элстэй шуудай зэргийг явуулж эхэлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top