Афганистанд тэмцээний үеэр олон арван хүн халдлагад өртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Афганистаны зүүн хэсэгт террорист этгээд амиа золиослон бөмбөг дэлбэлжээ. Гар бөмбөгийн тэмцээн болж байсан тул олон хүн халдлагад өртсөн байна. Пактика мужийн даргын хэвлэлийн төлөөлөгч Мохи Афганы мэдээлснээр ням гарагт болсон халдлага олон хүн цугларсан тэмцээний үеэр болсон тул хохирол их байсан гэлээ. Багадаа 49 хүн амиа алдсан бөгөөд олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогсдын ихэнхи нь энгийн иргэд байсныг онцолжээ.

Энэхүү халдлагад ямар нэгэн бүлэглэлийг холбоотой гэж тодорхойлоогүй байна. Ямартаа ч Пактикад өмнө нь талибанчууд халдлага үйлдэж байсан хэмээн төлөөлөгч мэдэгджээ.

Афганистаны парламент өчигдөр АНУ болон натогийн цэргүүдийг ирэх оныг дуустал тус улсад үлдэхийг зөвшөөрсөн юм. Магадгүй халдлага үүний хариу үйлдэл байсан бол террорист бүлэглэлүүдээс зайлахгүй хэмээн үзэж байна. Ням гаригийн тохиролцоо ёсоор 12 мянган олон улсын цэрэг 2015 оныг дуустал Афганистаны аюулгүйн албанд туслахаас гадна цэргийн сургалтууд зохион байгуулахаар болсон байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхбат(112.72.13.111) 2014 оны 11 сарын 24

Үйлтэй ч газар юм аа. Үргэлж нэг нэгнээ алж байдаг.

0  |  0
Top