Меган Янг амиа алдсан гоо бүсгүйн төлөө эмгэнэл илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

 “Дэлхийн мисс 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох байсан Гондурас улсын гоо бүсгүй тэмцээн эхлэхийн өмнө өөрийн төрсөн эгчийн хамт алга болсон. Түүнийг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос бусдын гарт амиа алдсан байдалтай олсон юм.

 “Дэлхийн мисс” тэмцээний ялагч, Филиппиний гоо бүсгүй Меган Янг эмгэнэл илэрхийлсэн тухай www.mb.com.ph мэдээллээ. Тэрбээр “Гондурасын гоо бүсгүйн үхэл намайг болон олон улсыг шоконд орууллаа. Үнэхээр харамсалтай. Чиний гоо үзэсгэлэн, эр зориг хэзээ ч бүү мөхөг. Гоо бүсгүй Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Эмгэнэлийг минь хүлээн авна уу” гэжээ.

Цагдаагийнхан энэ хэрэгт Мариагийн эгч Софиа Тринидадын найз залуу Плутарко Антони Руйзийг сэжиглэн баривчлаад байгаа юм.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.70.41.148) 2014 оны 11 сарын 25

Ajlaa hiideggui dandaa amin huviin ajlaa amjuldag yonhoison avgai

0  |  0
Top