Украйнд тэнэмэл нохдын тоо эрс нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Украйны хамгийн халуун цэг Донецк мужид золбин нохдын тоо сүүлийн зургаан сард 1000 гаруйгаар нэмэгджээ. Гэрийн тэжээвэр нохдын эзэд нь дайны хөлөөс болж гэрээ орхин дайжиснаас ийнхүү золбин нохдын арми үүсчээ. Шөнөдөө хасах хэмтэй, хүйтэн хонож байгаа тул ноход аль болох дулаан орц, хонгил бараадан амьдарч байгаа аж. Зарим нь дэлбэрэлтэнд өртөж, сүйрсэн дэлгүүрт үүрлэжээ. Цөөхөн хэдэн азтай ноход эзнийгээ дагаад Герман, Финлянд, Орос руу цагаачилсан байна. Хэдийгээр Донецкт үлдсэн хүмүүст Украйны баячууд болон олон улсын байгууллууд хоол хүнсний тусламж явуулдаг ч ноходод тэр бүр олдохгүй нь тодорхой гэж “PIF” амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтан CNN-д ярьсан байна.

Тус мужид инцфляци өндөр хувьтай болж, том дэлгүүрүүд  эргэлтийн мөнгөгүй болж, нөхцөл байдал улам хүндэрчээ.

Т.Гэрэл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top