Оросын армид ”Iphone”-ийг тагнаж магадгүй гэж хоригложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Орос улсын армид Apple iPhone утас ашиглахыг хоригложээ. Тиймээс цэргийн хэлтсүүд шинэ цэргүүдэд “Apple”-аа гэртээ үлдээхийг санал болгоод байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээллийн “халуун шугам” утсаар шинэ цэргүүдийн төрөл төрөгсдөд Америкийн “Apple” компанийн бүтээгдэхүүнээс бусад ямар ч гар утас Армид авч явах боломжтой тухай анхааруулж байна. Ийм  хязгаарлалт хийсэн тухай Москвагийн цэргийн хорооны төлөөлөгч мэдээлжээ.

“Apple”-ийн утсыг хугацаат цэргийн алба хаагчдад ашиглахыг далдуур хориглох болсон нь цэргийн  үйл ажиллагаа болон байрлалаа солихыг тагнаж байж болзошгүй гэдгээр тайлбарлаж байгаа аж.

Оросын Армид Apple iPhone ашиглахыг хориглосон явдал нь АНУ, Орос улсын  эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүдтэй шууд холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top