В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин барууны орнуудыг “хоёр нүүртэн” хэмээн шүүмжлээд Оросын Засгийн газар АНУ болон Европын орнуудыг зөвхөн “сайн” байсан тохиолдолд эргэн түншлэнэ гэж мэдэгдсэн байна. Мөн В.Путин ирэх 2018 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа.

Тэрээр  "Тийм ээ, хэрвээ надад боломж нь байвал би нэрээ дэвшүүлэхэд бэлэн байна. Харин ийм боломж байх үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ би өөрийгөө сонсох хэрэгтэй. Миний дотоод сэтгэл, миний дотоод мэдрэмж юу гэхийг сонсох хэрэгтэй” хэмээн "ИтарТасс" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

В.Путин Украйны асуудлаар хориг арга хэмжээг нэмнэ хэмээн мэдэгдэж буй барууныханд “Хэрвээ орос хүн өөрийгөө зөв гэж бодож явбал хэн ч түүнийг дийлэхгүй” хэмээн хэлсэн байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top