Хар арьст хүүг буудсан цагдаад ял тулгахыг шаардан бослого гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Фергюсон хотын Тангарагтны шүүх 18 настай Майкл Браун хүүг буудан хороосон цагдаагийн офицер Даррен Уилсоныг гэм буруугүй гэж үзлээ. Тус шийдвэр гарсны дараа Фергюсон болон бусад хотуудад томоохон эсэргүүцлийн жагсаал гарах төлөвтэй болоод байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Тангарагтны шүүхийн 12 гишүүний ес нь Даррен Уилсонд ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж байсан ч эцсийн шийдвэр юуны улмаас ийнхүү өөрчлөгдсөн нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрөгч наймдугаар сард цагдаа нар гудамжинд гэмт хэрэгтнүүдтэй буудалцах үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан офицер Даррен Уилсон 18 настай, хар арьс хүүг таван удаа буудан хөнөөсөн юм. Хэргийн дараа хотод олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд цагдаагийн офицерийн хэргийг шийдвэрлэх үйл явц гурван сар орчим үргэлжилсний эцэст ийнхүү Даррен Уилсоныг гэм буруугүй гэсэн шийдвэр гараад байна.

Шүүхийн хариу гарахыг хүлээн зогссон иргэд Даррен Уилсонд ял тулгахгүй гэсэн мэдээг сонсмогц эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн цагдаагийн албан хаагчид болон үндэсний гвардын 400 гаруй цэрэг хамгаалалтад гарчээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top