Өвөр Монголын цагдаа нар хил дамнасан хүний наймаачдыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Өвөр Монголын цагдаа нар хил дамнасан хүний наймааны 31 сэжигтэнг баривчилж тэдний гарт байсан 14 эмэгтэйг чөлөөлжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн 11 нь Мьянмарын Холбооны улс /Бирм/-аас хулгайлагдсан болохыг тогтоогоод байна. Түүнчлэн тав нь 18 нас ч хүрээгүй өсвөр насныхан байсан бөгөөд тэднийг Мьянмарын цагдаа нарт хүлээлгэн өгсөн хэмээн Баотоу хотын  төмөр замын нийгмийн аюулгүй байдлыг хангах газраас өнөөдөр мэдээлжээ.

Цагдаа нар өнгөрсөн наймдугаар сарын 26-нд  Баотоу хотоос хөдөлсөн галт тэргэнд  зорчиж явсан эмэгтэй цагдаа нарт хандаж тусламж хүссэн хэргийн мөрөөр ийн шуурхайлан ажилласаны хүчинд хүний наймаачдын томоохон сүлжээг илрүүлжээ.

Тэд эдгээр охидыг Мяньмараас хулгайлж Хятадад авчирсан нь тогтоогдсон байна. Цагдаа нар энэхүү хэргийн мөрөөр гурван сар мөшгиж, таван мужаар мөрдөн шалгалт явуулсны эцэст ийнхүү 30 гаруй сэжигтнийг баривчлаад байна. Тэд хулгайлагдсан эмэгтэйчүүдийг хөдөөгийн тосгон сууринд тус бүрийг 50 000-90000 юаниар борлуулдаг байжээ.   Хүний наймаачдаас чөлөөлсөн бусад гурван эмэгтэй харин аль улсын харъяат байсныг мэдээлсэнгүй.

 П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(202.21.106.124) 2014 оны 11 сарын 25

Энэ Булган гэгч Ямарч боловсролгүй хүн бололтой. Бугат гэдэг монгол нэртэй хотыг хятад дуудлагаар бичээд байхдаа яах вэ дээ. Эсвэл энэ ”илжиг дааяа луухан” байхаа.

0  |  0
йөба(202.131.236.246) 2014 оны 11 сарын 25

Баотоу биш Бугат хот гэдгиймаа. Хятад хүн шиг хятад хүний дуудлагаар нь бичээд байхын. Булган та Оросыг Рашшиа, Хятадыг Китай, Солонгосыг Кореа гэж ярьдаггүй л биз дээ. Тэрэнтэй чинь л адил шүү дээ.

0  |  0
Top