Экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр хорижээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Португал улсын хуучин Ерөнхий сайд Хосе Сократесийг онгоцны буудалд цагдаа нар баривчилсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлж байна. 57 настай тэрээр Францын Парис хотоос нисч, эх орондоо газардах тэр үед шүүхийн шийдвэр дуулган барьж явсан гэнэ. Тодруулбал, мөнгө угаасан, авлига авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, шүүгч Карлос Алескандр шүүх хуралдаан болох хүртэл хорионд байлгахаар шийджээ.

Ерөнхий сайдын албан тушаалаа урвуулан ашигласан хэмээгдэж буй Сократес хууль бусаар 20 гаруй сая еврогийн орлого төвлөрүүлсэн байж. Энэ нь, түүний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгтэй холбогдож буй анхны тохиолдол биш. 2002 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа мөн л авлига авч худалдааны төвийн барилгын газрыг хууль бусаар шийдвэрлэсэн гэх бурууг түүнд тохож байж. Харин 2005-2011 онд Засгийн газрын тэргүүнээр ажилласан бөгөөд түүний хэргийн материалыг шүүж, нягталсны эцэст шүүгч дээрх шийдвэрт хүрсэн гэнэ. Гэвч Сократес бүгдийг үгүйсгээд, эрхээ хамгаалахын төлөө давж заалдах шатны шүүхэд хандахад бэлэн гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Хэрэв түүнийг гэм буруутай хэмээн шүүх үзвэл 20 орчим жилийн хорих ял сонсох бололтой.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.104) 2014 оны 11 сарын 27

Uu altanhuyag yum bh gj bodloo sh de

0  |  0
zochin(112.72.13.240) 2014 оны 11 сарын 26

Manaih bish yunuu

0  |  0
Top