Оросын арми “iPhone” утсыг хориглоогүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Оросын арми “iPhone” утсыг хориглосон гэх мэдээллийг Оросын тал үгүйсгэлээ. Бүх зүйл “Известия” сонинд гарсан буруу ташаа нийтлэлээс үүдэлтэй хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Игор Конашенко хэлжээ. Тэрээр “Манай улсын армиудад тодорхой нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг үүрэн холбооны хэрэглээнд ашиглахыг хориглоогүй гэдэгт итгэж байна” гэсэн аж. Өөр нэг эх сурвалжийн дурдсанаар “iPhone утсыг цэргийн үүрэгтнүүд хэрэглэж болохгүй гэсэн албан ёсны баримт алга” хэмээжээ. Ямар зорилгоор ташаа мэдээлэл түгээсэн нь тодорхойгүй боловч тус улсын Ерөнхийлөгч В.В.Путин нэг ярилцлагадаа “Гадаад эзэнтэй, хөрөнгө оруулагчтай хэвлэлүүдэд хяналт тавихаас аргагүй...” гэдгээ илэрхийлсэн. Түүний нэг илрэл нь дээрх нийтлэл байж болох юм. Сонинд бичсэнээр iPhone-оос өөр ямар ч гар утас ашиглаж болох бөгөөд зуун хувь америкийн “Apple” компанийн бүтээгдэхүүнийг хориглосон заалт гэж. Тэдний хардаж буй хамгийн гол санаа нь дээрх утас нь тагнуулын ямар нэг тоноглол, нууц программчлалтай байж болзошгүй гэдэгт оршиж байж. Урьд нь, Оросын Армид  хугацаат цэргийн алба хаагчдад гар утас барихыг зөвшөөрдөггүй байсан ч хожмоо ангийн захирагчийн зөвшөөрлөөр хэрэглэдэг болсон аж.

Б.Ариунццэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top