АНУ-ын эдийн засаг сүүлийн саруудад хурдтай өсч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

АНУ-ын эдийн засаг энэ жилийн гурав дахь улиралд илүү хурдацтай өссөн байна гэсэн судалгаа гарчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь энэ жилийн гуравдахь хагаст 3,5 хувиар өссөн нь оны эхний үзүүлэлттэй харьцуулахад 3,9 хувиар нэмэгдсэн гэж Эдийн Засгийн Судалгаа Шинжилгээний газраас мэдээлсэн байна.

АНУ-ын эдийн засгийн бараг 70 хувийг эзэлж байгаа хувийн хэрэглээг жилийн хоёр дахь хагаст 2,5 хувиар өссөнтэй харьцуулахад долоогоос есдүгээр саруудад 2,2 хувиар нэмэгджээ. Харин өмнөх хагас жилд 11,1 хувиар өссөн экпорт 4,9 хувиар нэмэгдсэн байна. Мөн тогтмол бус орлого жилийн хоёр дахь хагаст 9,7 хувиар буурсантай харьцуулахад гурав дахь хагас жилд 7,1 хувиар ахисан аж. Тогтмол орлого өмнөх хагас жилд 8,8 хувь буурсантай харьцуулахад 2,7 хувиар өссөн байна.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top