Обама цацагт хяруулаас уучлалт гуйлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Талархлын баярын өмнөх өдөр АНУ Ерөнхийлөгч цацагт хяруулаас уучлалт гуйдаг уламжлалтай ажээ. Энэ уламжлал 25 жилийн өмнөөс тогтсон байна. Уламжлалын дагуу Цагаан ордонд хоёр цацагт хяруул авчирдаг бөгөөд Ерөнхийлөгч нэгээс нь уучлалт гуйж, амийг нь хэлтрүүлдэг бол нөгөөх нь Ерөнхийлөгчийн гэр бүлийн оройн зоогийн ширээнд тавигддаг байна.

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цацагт хяруулаас уучлалт гуйх ёслол үйлджээ. Цагаан Ордонд болсон уг ёслолын ажиллагааны дараа амь хэлтэрсэн цацагт хяруулыг Виржини мужийн Лисбург хотын Морвен цэцэрлэгт хүрээлэн рүү илгээх ажээ.

 А.Амар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top