Өмнөд Солонгосын иргэдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Японд Өмнөд Солонгосын таван иргэнийг Буддагийн эртний баримал хулгайлсан хэргээр сэжиглэн баривчилжээ.

Тэдний дөрвийг нь өнгөрсөн даваа гарагийн орой өмнөд Солонгосын Бусан хот руу явдаг гатлага онгоцны боомт дээрээс баривчилсан бол нэгийг нь мягмар гарагт олж баривчилжээ. Тэд Цушима хотын Байрижи хийдээс алга болсон Буддагийн 10 см өндөртэй зэс баримлыг цаасан уутанд хийгээд авч явж байсан төдийгүй Буддын судрыг хулгайлсан байжээ.

Дээрх Буддагийн баримал нь 9-11 зууны үед бүтээгдсэн эртний соёлын өв гэнэ.

Тэгвэл өмнө нь тус хийдээс 14-р зуунд бүтээгдсэн Буддын судар алдагдаж байжээ. Мөн 2012 оны аравдугаар сард Цушима хотын гурван сүмээс хоёр баримал, багц судар хулгайд алдагдаж байсан бөгөөд тэдгээрийг Өмнөд Солонгосоос олж байжээ.


А.Амар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(27.123.214.115) 2014 оны 11 сарын 27

Omhii soonuud hulgaich yumaa

0  |  0
Top