Япон улс 2026 оны ”Өвлийн Олимп”-ийг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Япон улсын хойд хэсэгт байрладаг Хоккайда арлын Саппоро хот  нь 1972 онд Өвлийн Олимп зохион байгуулж байжээ. Тэгвэл Саппоро хотын дарга 2026 оны Өвлийн Олимпийг өөрийн хотдоо зохион байгуулах төлөвлөөгэй байгаа хэмээн мэдэгдлээ. Тус Олимпийг зохион байгуулснаар Саппоро хот хөгжлийн шинэ түвшинд очих болно гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Харин Японы Олимпийн Хороо 2016 онд Өвлийн Олимпийг аль хотод зохион байгуулах талаар шийдвэр гаргахаар болжээ. Япон улсын хувьд Токио хотод 2020 оны Зуны Олимпыг зохион байгуулах бол Өмнөд Солонгосын Пёнчанд 2018 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах юм байна.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top