Мексик улсын Ерөнхийлөгч тус улсад тархаад байгаа гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг тэмцэхээр хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэл хийхээ мэдэгджээ.Өнгөрөгч есдүгээр сард Игуала хотын ойролцоох хил рүү нийт 43 оюутан сургуулийнхаа санхүүжилт дутагдалтай байгаа талаар эсэргүүцлээ илэрхийлэхээр яваад сураггүй алга болсон. Энэ хэрэгт нухацтай арга хэмжээ авахгүй байгаа хэмээн Мексик улсын Ерөнхийлөгч ард иргэддээ ихээхэн шүүмжлүүлээд байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Энрике Пенья Ньюто үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд олон шинэчлэлт хийх саналыг Мексик улсын улс төрчид болон, хууль санаачлагч нарт хандан тавьсан байна. Мөн тэрээр АНУ-ын 911 яаралтай тусламжийн дугаартай адил үйлчилгээтэй дугаарыг улс даяар холбуулахыг санал болгосон байна. Түүнчлэн Мексикийн хамгийн ядуу хэсэг болох өмнөд нутагт эдийн засгийн бүсийг хөгжүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
А.Амартүвшин
Сэтгэгдэл ( 0 )