Обама тээврийн зардалдаа 15.5 сая доллар зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн 2014 оны Зул сарын аялалын зардлын тайлан гарчээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийн нислэгийн зардал гэхэд 3.6 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь  Обамаг 2008 онд сонгогдсоноос хойш уламжлал болгон хийж буй долоо дахь удаагийн аялал байсан юм. Тэд жил бүр ихэвчлэн Хавайн арлыг зорьж амардаг бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд зөвхөн тээврийн зардалд нийтдээ 15.5 сая доллар зарцуулсан байна. Харин аялал тус бүрийн  нийт зардал дөрвөн сая ам.долларт хүрдэг аж. 2012 онд Обамагийн амралтад долоон сая ам.доллар зарцуулж байсан нь хамгийн өртөг өндөртэй аялал болжээ. Дашрамд дуулгахад, АНУ-ын дундаж гэр бүл өнгөрсөн жил Зул сарын баяраар 4580 ам.долларын зардал гаргасан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top