Их Британийн Лондон хотын уран зургийн музей үйлчлүүлэгчдээ сельфи хийхийг хоригложээ. Дэлхийн улс орны уран зургийн музейдэд үйлчлүүлэгч болон үзмэрт гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн сельфи хийхэд хэрэглэдэг уртасгуурыг хориглоод байгаа билээ. Лондоны музей ч энэ давалгаанд нэгдээд байгаа гэнэ. Мөн уран зураг, зохиогчийн эрх зэргийг хамгаалах, бусдад хуулбарлуулахгүй байх үүднээс “National gallery” уран зургийн музей сельфи хийхийг хориглох шийдвэрийг гаргажээ. Өмнө нь Франц, АНУ, Австралийн томоохон музейнууд сельфиг хориглож байсан аж.
Сэтгэгдэл ( 1 )
гадаадынхан их сонин юумаа баахан юум зохиоочоод сайн гое гээд дараан нөгөөдхөө хоргилхоод буруу болохгүй гээд дараан нөгөөдөхн хууль бус болоод торгууль ял гээл хачин хүмүүс юумаа барууныхан Эдээ монголчууд маань гадаадын хүмүүсийг дуриааж байгаад хөлөө хөлдөөн шүү