”Дараагийн Далай лам эрх чөлөөт оронд л төрөх учиртай”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн Дармасала дахь өргөөндөө Оросын сэтгүүлчдийг хүлээж авч уулзан дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа өөрийгөө 600 жилийн өмнө Египет хүн байсан. Египетийн шоронд хоригдож байсан гэж ярьсан юм. Мөн Далай ламын дараагийн дүрийн талаар асуухад "Сүүлийн 400 жилд Далай лам Төвдийн төр шашны тэргүүн нь байлаа. Энэ уламжлал одоо нэгэнт тасарч үгүй болсон. Далай ламын алба цаашид байх эсэхийг Төвдийн ард түмэн шийднэ гэж би аль 1969 онд хэлж байлаа. Дараа дүрийг тодруулна аа гэх юм бол логик утгаараа бол энэ нь, өмнөхийнхөө эхлүүлээд дуусгаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөө байх ёстой. Тэгэхийн тулд XV Далай лам эрх чөлөөт оронд л төрөх учиртай юм. Халимагийн тэргүүн ламаар жишээлж болж байна. Түүний өмнөх дүр (XI Дилав хутагт Б.Жамсранжавыг хэлж байна. Ред.) Монголд төрсөн бол өөрөө АНУ-ын халимаг айлд төрсөн юм" гэжээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(182.160.6.209) 2015 оны 03 сарын 14

Дараа дүрийг тодруулна аа гэх юм бол логик утгаараа бол энэ нь, өмнөхийнхөө эхлүүлээд дуусгаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөө байх ёстой. Тэгэхийн тулд XV Далай лам эрх чөлөөт оронд л төрөх учиртай юм

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top