Сирийн газар нутгийн 83 хувь нь гэрэлгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

2011 онд Сирийн иргэний дайн эхэлснээс хойш тус улсыг түнэр харанхуй нөмрөөд байна. Хятад болон АНУ-ын эрдэмтэд 2011 оны хиймэл дагуулын зургийг 2014 оны зурагтай харьцуулан дүн шинжилгээ хийжээ. Судалгаанаас үзэхэд 2011 оны гуравдугаар сараас Сирийн нийт нутаг дэвсгэрийн 83 хувь нь гэрэлгүй болсон байна. Сирийн хойд хэсгийн Алеппо болон Идлиб хотууд шөнөдөө бараг тэр чигтээ харанхуй байдаг аж. Түүнчлэн гэрэлтэж байгаа газар нутгийн хэмжээ өмнөх жилүүдээс 96-97 хувиар буурчээ. Энэ нь Сирийн босогчид болон Засгийн газрын цэргүүд дайтаж буй бүс нутагт илүү тод ажиглагдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Нусра фронтын зэвсэгт дайчид болон Исламын улсын хяналтад байгаа газруудад ч нөхцөл байдал адил байгаа гэж мэдээлжээ. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын армийн хяналтанд байгаа тус улсын өмнөд хэсгийн Дамаск болон Кунайтра хотуудад байдал арай өөр байгаа юм. Босогчдын хяналтанд байгаа газар нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг Засгийн газрын цэргүүд устгасан байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top