Цэнхэр нүдтэй болох амархан арга

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

Та цэнхэр нүдтэй болмоор байна уу. Маш амархан. Мөнгөө төлөхөд л хангалттай. Калифорнид төвтэй Stroma Medical компани хүний бараан өнгөтэй нүдийг бүр мөсөн цэнхэр өнгөтэй болгох технологи боловсруулж патент авчээ. Ингэхэд 5,000 ам доллар л төлөхөд хангалттай аж.

 

Тэд зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхийн хэд хэдэн оронд үйлчилгээгээ нээж байгаа гэнэ. Цэнхэр нүдтэй хүмүүсийн нүдэнд гэрэл тусахад цэнхэр өнгөний туяа нь голлон буцаж ойдог тул цэнхэр харагддаг байна. Харин бараан нүдтэй хүмүүсийн хувьд тухайн хүний арьс, үсний өнгийг тодорхойлж байдаг меланинаар нүд нь баялаг болохоор гэрлийг бараг ойлголгүй шингээдэг учраас бараан харагддаг гэнэ. Тиймээс бараан нүднээс цэнхэр нүдтэй болохын тулд нүдний солонгон бүрхэвчинд байгаа меланиныг зайлуулахад л хангалттай аж.

 

“Үнэндээ бараан өнгөтэй нүд бүхний цаана цэнхэр нүд байгаа гэсэн үг. Гол ялгаа нь нүдний гадарга дээрх маш нимгэн пигментын давхарга юм. Түүнийг л авчихвал нүд нь туссан гэрлийн богино урттай долгионыг буцааж ойлгодог болно. Энэ нь бидний хардаг цэнхэр өнгө юм” гэж Stroma Medical-ын тэргүүн Доктор Грегг Хомер CNN-д ярьжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top