Энэтхэгийн Баруун Бенгал мужид олныг цочирдуулсан хэрэг гарсан талаар албаныхан өчигдөр мэдээлжээ. Есүс, Мариагийн католик сургууль руу 7-8 бүлэг этгээд унтаж байсан 70 настай католик шашны гэлэнмаагийн өрөөнд орж хүчирхийлсэн байна. Мөн түүний өрөөнөөс гар утас, зөөврийн компьютер, камер зэрэг сургуулийн эд зүйлсийг дээрэмджээ. Дээрэмчид сургууль руу нэвтрэхдээ манаачийг нь хүлсэн байна. Гэмт этгээдүүдийг цагдаа нар олоогүй, эрэн сурвалжилж байгаа аж.
Дэли хотын котолик сүмийн тэргүүн Доминик Эммануэль “Тэр сургуулийг хариуцдаг хөгшин настай эмэгтэй байсан. Тэр бурхан тэнгэрт биеэ даатгаж, бүх насаараа онгон байна гэж амласан байсан” хэмээн телевизэд ярилцлага өгчээ.
Харин Баруун Бенгал мужийн захирагч Мамата Банжере “Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс ичмээр маш муухай хэрэг боллоо” гэжээ.
Энэтхэгт хүчингийн хэргийн гаралт буурахгүй байгаа бөгөөд 40 жилийн өмнөхтэй харьцуулахад 875 дахин өссөн байна. Тодруулбал 1971 онд хүчингийн гэмт хэрэг 2487 гарсан бол 2011 онд 24,206 болж нэмэгджээ. Энэ нь ядуурал, хууль эрх зүйн орчин муу байгаатай холбоотой гэж ажиглагчид үздэг юм байна.
Сэтгэгдэл ( 7 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Харууд болон халтруудаас олигтой юм гарахгүй ээ.
Emegteichuudiin erh hamgaalah tal deer hamgiin muu oron.
Yostoi zugleltgui hogiin gazar bna
enetheg bol hamgiin buzar oron. humuus ni bug chutgur boltson . busdiig tamlaj tarchlaaj muug ni uzehees uur yum husdeggui araatnuud l enethegt turj uiliin uree edeldeg yum
sd