Бразилд сая гаруй хүн оролцсон жагсаал болж ерөнхийлөгч Дилма Роусеффийг огцрохыг шаардсан байна. Тайван жагсаал нийт 26 мужийн 24 –т нь болсон бөгөөд нийслэл Бразилиа хотод бас хүмүүс гудамжинд гарчээ. Жагсагчид төрийн өмчит Petrobras газрын тосны компанитай холбоотой авлигын хэргийг нягтлан шалгахыг шаардсан байна. Жагсаалд оролцогчдын ихэнх нь үндэснийхээ далбааны өнгөтэй ижил хувцас өмсч, улсынхаа сүлд дууг дуулж байсан бөгөөд авлигыг зогсоож чадаагүй учраас ерөнхийлөгчөө огцрохыг шаарджээ. Petrobras компаний авлигын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд холбоотой эсэхийг Бразилийн прокурор шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮