Сирийн мөргөлдөөнд 10 мянган хүүхэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Их Британид төвтэй Сири дэх Хүний эрхийн ажиглагч байгууллагаас Сири улсад дөрвөн жил гаруй үргэлжилж буй хямралын тухай шинэ тайлан гаргалаа. Ням гарагт танилцуулсан тус тайланд дурьдсанаар, 2011 оны гуравдугаар сараас хойш Сири улсад 215518 хүн амь үрэгджээ. Үүнээс 66 мянга нь энгийн номхон иргэд байсан гэнэ. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн дунд 10808 хүүхэд, 7000 орчим эмэгтэйчүүд байжээ. Харин амиа алдагсдын олонхи нь буюу гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнд оролцсон цэргүүд байсан аж. Тэгвэл Исламын улс, Аль-Нусра Фронт зэрэг зэвсэгт босогчдын талаас 27000 жихад эрсэдсэн байна. Мөн 3147 хүнийг хэн болохыг нь таниагүй байна. Гэхдээ энэ тоо баримт нь бүрэн бус болохыг Сири дэх Хүний эрхийн ажиглагч байгууллагаас мэдэгдсэн юм. Амиа алдсан хүний тоо 215 мянгаас их байх нь гарцаагүй гэж тус байгууллагын захирал Рами Абдел Рахман мэдэгджээ. Учир нь, 20 мянга гаруй хүн сураггүй алга болсон гэж бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 03 сарын 16

Босогчдыг санхүүжүүлж зэвсэгээр хангаж байгаа USA мөн ч их нүгэл үйлдэж байна даа

0  |  0
Top