Ажилчдынхаа цалинг 33 доллараар нэмжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

“Тоёота Мотор” компанийн удирдлага ажилтнуудынхаа үндсэн цалинг сүүлийн 13 жилд байгаагүйгээр нэмэхээр шийдвэрлэжээ. Бүх ажилтны сарын үндсэн цалинг 33 орчим доллароор нэмэх саналыг захирлууд нь гаргасан байна. Тус саналыг үйлдвэрчний эвлэл зарчмын хувьд хүлээн зөвшөөрч, 2002 оноос хойш цалинг хамгийн ихээр нэмж байгаа тохиолдол болох аж. Өмнө нь ажилчдын цалинг үйлдвэрчний эвлэлийн зүгээс 50 доллароор нэмэх санал гаргаж байжээ. Удаан ажилласны нэмэгдэл зэргийг тооцвол нэг ажилтны сарын цалин дунджаар 93 доллароор өсөхөөр байгаа аж. Японы бусад автомашин үйлдвэрлэгч компаниуд ч мөн адил сүүлийн шатны хэлэлцээ хийж, ажилтнуудынхаа цалинг өнгөрсөн жилд нэмснээс илүү хэмжээгээр нэмж магадгүй юм байна. Эх сурвалжид мэдээлснээр, Японы цахилгаан бараа үйлдвэрлэдэг зургаан том компани ажилчдынхаа сарын цалинг 25 доллароор нэмэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top