Украйны Ерөнхийлөгч ОХУ-д ДАШТ болохыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко Крымийг нэгтгэсэн болон зүүн Украйнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  Германы нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ыг олон улсын спортын томоохон тэмцээн, наадам зохион байгуулах эрхгүй гээд ирэх 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ийг бойкотлохыг барууны орнуудад уриалжээ. Тэрээр энэхүү уриалгадаа “ДАШТ-ийг бойкотлох талаар хэлэлцэх ёстой гэж би бодож байна. Урт хугацааны турш Оросын цэргүүд Украйнд байсаар ирсэн. ДАШТ энэ улсад зохиогдоно гэдэг байж болшгүй зүйл. Тэд хөлбөмбөг улс төртэй ямар ч холбоогүй гэж бодож болох ч тийм биш юм. Минскт байгуулсан гэрээгээ сахин биелүүлэхгүй байгаагаараа тэд олон улсын хууль дүрмийг зөрчиж байна” гэжээ. Түүнчлэн Порошенко “Бид өөрсдийгөө, цэргүүдээ хамгаалахын тулд илүү хүчин чадалтай болох шаардлагатай. Тиймээс бидэнд нисгэгчгүй онгоц, шөнийн хараатай тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Би энэ талаар Германы канцлертай ярилцах болно” гэдгийг нэмж хэлсэн юм. Мөн тэрээр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгаж, өргөжүүлэх саналыг барууны орнуудад тавьсан байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoro(202.179.20.122) 2015 оны 03 сарын 18

soliorch bga yum bishuu oros ukraintai hildeg hilee bur musun haagad ukrain luu harkhaa bolchildoo tegel boloo sh dee yakhin har

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.37) 2015 оны 03 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
j(202.55.184.194) 2015 оны 03 сарын 17

iluu shan amidruulna europe holboond oron ntr geed bsan odoo yamar uls bolj huvirgaj bgaagaa sain haraasaarai. huurhii.

0  |  0
a(120.18.8.214) 2015 оны 03 сарын 17

Ene golog myanga hashgiraad hen ch toohgui

0  |  0
Top