Газрын тосны “Petro China” компанийн гүйцэтгэх захирал Ляо Ёнгюань авлигын хэрэгт холбогдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Түүнийг өнгөрсөн амралтын өдөр баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. “Синьхуа” агентлаг “Ляо Ёнгюань авлига авсан. Гэхдээ хэнээс гэдэг нь тодорхойгүй байгаа” гэж мэдээлжээ. Мөн “Petro China”-ийн охин компанийн удирдлагуудыг байцааж эхэлсэн байна.
Энэ он гарснаар төрийн өмчит компаниудад ажилладаг 1000 гаруй хүнийг авлига авсан хэмээн буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )