AirAsia” компанийн “QZ8501” нислэгийн тэнгист сураггүй болсон зорчигчдыг эрж хайх ажлыг Индонезийн аврах алба өнгөрсөн шөнө буюу 17-нд зогсоожээ. Гэтэл аврах албаныхан цогцосыг нь олоогүй 56 зорчигчийг сураггүй болсонд тооцож байна. “AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрснийхөө дараа Ява тэнгист унаж осолдсон юм. Онгоцонд 162 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амь үрэгджээ. Индонезийн албаныхан өнгөрсөн хугацаанд тэнгисээс 106 зорчигчийн цогцосыг олж, сүйрсэн онгоцны бүх хэсгийн нэгжиж дууссан аж. Зорчигчдын цогцос Индонезийн Сулавеси арлаас 1000 орчим км зайтай онгоцны сэгийн ойр орчмоос олджээ. Индонезийн албаныхан сүйрсэн онгоцны хоёр хар хайрцаг олж, мэдээллийг сэргээн уншихаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮