Исламын улсын дайчид өнгөрсөн даваа гарагт Ливийн Сирт хот дахь Ибн Сина эмнэлэг рүү дайрч, гадаадын 20 эмнэлгийн ажилтныг барьцаалсан билээ. Тэгвэл өчигдөр тэд барьцааны хүмүүсийг суллажээ. Гэмтэж, шархадсан дайчдад эмнэлгийн тусламж үзүүлж, хотоос гарахгүй байна гэсэн амлалтын дараа гадаад эмнэлгийн ажилтнууд чөлөөлөгдсөн байна. Учир нь тэдгээр хүмүүсээс өөр эмнэлгийн тусламж үзүүлэх чадвартай эмч, мэргэжилтэн хотод үлдээгүй гэнэ. Барьцаалагдсан хүмүүсийн нэг болох Узбекистан эмч хэлэхдээ “Би энэ хотоос гарах оролдлого хийхгүй бол амь насанд минь аюул учрахгүй гэж тэд хэлсэн. Би шархадсан дайчдыг эмчлэх ёстой” гэжээ. Гэхдээ хэт даврагчдад барьцаалагдсан эмнэлгийн ажилтнууд Ливи улсын иргэд биш бөгөөд ихэнх нь Филиппин байжээ. Бусад нь Украин, Энэтхэг, Серби улсын иргэд байсан гэж Ибн Сина эмнэлгээс мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮