Машины ард тамхи татвал 100 доллараар торгодог болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Аргентины Кордова хотод жолоо барьж байхдаа тамхи татахыг хориглоод нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хэрэв жолооч энэ журмыг зөрчвөл 11 ам.доллараар торгодог байсан бол торгуулийн хэмжээг 100 ам.доллар болгожээ. Мөн хоёроос гурван сар хүртэлх хугацаанд жолоочийн эрхийг хасч, давтан уг журмыг зөрчвөл хоёр жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасах арга хэмжээг хэвээр нь үлдээжээ. Жолооч тамхи асаах, сорох тэр агшинд 3-5 секунд анхаарал нь сарнидаг гэнэ. Энэ хугацаанд машин хурдаасаа хамааран 50-70 метр явсан байдаг гэсэн судалгаа гаргажээ. Иймээс жолооч замын хөдөлгөөнд тамхи татан оролцох нь аваар осол гаргах магадлал өндөртэй гэж үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top