Өнгөрөгч лхагва гарагт Тунисийн нийслэлд байрлах музейд цэргийн хувцас өмссөн бүлэг этгээд гал нээсэн тухай эрх баригчид мэдэгдлээ. Зэвсэгт этгээдүүд хамгийн багадаа 19 хүний аминд хүрч, олон хүнийг барьцаалжээ. Тунисын Бардо Музейн гадна цугларсан хүмүүсийг цагдаа нар тарааж, түргэний машиныг нэвтрүүлсэн байна. Энэ үед хэд хэдэн удаа буун дуу гарч, нисдэг тэргүүд музейн дээгүүр нисч байсан гэж сэтгүүлч Ясмин Риан мэдээлжээ. Аюулгүй албаны ажилтнууд зэвсэгтэй хоёр этгээдийг хөнөөсөн гэж тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдэгдсэн байна. Мөргөлдөөний үеэр Тунисын аюулгүй албаны албан хаагч амиа алджээ. Гэхдээ хэрэг явдал бүрэн дууссан гэсэн мэдээллийг Тунис улсын Дотоод яамнаас өгсөнгүй. Халдлага үйлдэгчид нь Мусульман шашинтнууд байсан гэж музейд гарсан хэргийн талаар мэдээлэл өгсөн Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч Мухамед Али Ароу хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮