Израйлийн парламентын сонгууль өнгөрсөн мягмар гарагт болж урьдчилсан санал хураалтаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам ялалт байгуулсан юм. “Саналын хариу өөрчлөгдөх магадлалтай, эцсийн дүн энэ сарын 25-нд гарна” хэмээн Сонгуулийн хорооноос мэдэгдсэн ч өчигдөр Ерөнхий сайд өөрийн намаа ялалт байгуулсан хэмээн мэдэгдсэн тухай мэдээллээ.
Сонгуульд сонгогчдын 70 хувь буюу 5.9 сая хүн саналаа өгчээ. “Ликуд” нам болон “Сионист” эвсэл парламентад тус тусдаа 27 суудал авсан байна.
Ерөнхий сайд төв телевизээр ард түмэндээ хандан “Бид удаан хүлээсэн ялалтаа байгуулж чадлаа. Энэ ялалт бол ард түмний минь ялалт” гэж хэлсэн байна. Сөрөг хүчин “Сионист” эвслийн тэргүүн Ицхак Герцог “Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад өөрсдийгөө ялсан мэтээр ярьж байгаа нь таалагдахгүй байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮