Сингапурын Ерөнхий сайд нас барлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Сингапурын эцэг гэгддэг, тус улсын анхны Ерөнхий сайд Ли Куан Юг өчигдөр 91 насандаа таалал төгссөн тухай “www.kspr.com” мэдээллээ. Тэрээр өнгөрсөн сарын эхээр уушгины хатгаа авч, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа Ли Куан Югийн биеийн байдал эрс муудсан гэж өнөөгийн Ерөнхий сайд хэвлэлийхэнд мэдэгдэж, ард түмнээ сэтгэлийн бэлтгэлтэй байхыг сануулсан билээ. Ли Куан Юг нь 1965 оноос эхлэн Сингапурын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, 31 жилийн турш тус улсыг удирдсан юм. Колонийн худалдааны газар байсан Сингапурыг санхүүгийн төв болгож, дэлхийн өрсөлдөхүйц гүрэн болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн түүнийг ард түмэн нь “Сингапурын эцэг” хэмээн өргөмжилдөг билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.213) 2015 оны 03 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top