Лхагва гарагт Германы Франкфурт хотод Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал болжээ. Эсэргүүцлийн жагсаал Европын Төв банкны төв байрны нээлттэй зэрэгцэж эхэлсэн бөгөөд удалгүй жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Франкфуртын цагдаагийн албанаас мэдэгдсэнээр, тэд цагдаа, гал сөнөөгч болон цагдаагийн байр, Дуурийн театр руу халдсан жагсагчдыг тараахын тулд даралтат усан буу ашигласан байна. Мөргөлдөөний улмаас хамгийн багадаа 94 цагдаа гэмтэж, бэртжээ. Зарим цагдаа жагсагчдын шидсэн чулуунд цохиулсан бол зарим нь чинжүүтэй төстэй хурц үнэртэй шингэн цацуулжээ. Цагдаа нарын амьсгалын системд хүндрэл үүссэн учир эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж цагдаагийн албанаас мэдэгдсэн юм. Цагдаа нар жагсагчдыг тараасны дараа тус хэсгийг бүслэн хаажээ.
Сэтгэгдэл ( 0 )