Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

 Хятадын 70 хотод өнгөрсөн сард орон сууцны үнэ өмнөх жилийнхээс 5.7 хувиар хямдарчээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ээдрээтэй байдал үргэлжилсээр байна гэж шинжээчид дүгнэв. 2015 оны нэгдүгээр сард үл хөдлөх хөрөнгийн жилийн үнэ 5.1 хувиар, хоёрдугаар сард тэр үзүүлэлт нь зургаан хувьд дөхжээ. Бизнесменүүд одоо Хятадын үл хөдлөх хөрөнгөд мөнгө оруулахаас болгоомжилж байна. Учир нь үнэ цаашид унахгүй гэсэн баталгаагүй болжээ. Хятадын хоёрдугаар зэрэглэлийн хотууд дахь орон сууцны худалдаа нь Хятадын бүх зах зээлийн гуравны хоёр болдог ба тэнд эрэлт бага байгаа нь эдийн засагт хүнд дарамт үзүүлж байна. Орон нутгийн зах зээлийг идэвхжүүлэх арга хэмжээ нь мэдэгдэхүйц ашгийг өгөхгүй учраас олон хотуудад худалдагдаагүй сууц ихээхэн байна. Зарим мужуудын  засаг захиргаа тийм байрнуудыг худалдан авч бага орлоготой гэр бүлийн сууц болгох арга хэмжээг авч байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 03 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top