Орчлон ертөнц ба бидний амьдарч буй орон зай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Орчлонт ертөнц гэдэг төсөөлөхийн аргагүй уудам. Тэнд бидний бидний эзэгнэж буй орон зай ердөө л энэ. 

 

Харин энэ  бол эх дэлхий минь. Бидний амьдралын өлгий. Үнэхээр сайхан харагдаж байна.



Бидний нарны аймгийн  системдээ эзэлж буй байршилыг  улаан сумаар тэмдэглэжээ.  Тэр бол эх дэлхий маань. Ангараг болон Сугар гаригийн хооронд оршиж байна.  Хамгийн гадуур нь Дэлхийн ван, дараа нь Далайн ван, тэгээд Тэнгэрийн ван гариг байна.  Дараах дотуурхи тойрогт нь Санчир  гариг байна. Санчир гариг гадуураа бүслүүртэй гэдгээрээ ялгардаг. Дараачийн дотуур тойрогт Бархасвадь, Ангараг гариг байна.  Дэлхийн хамгийн ойрын хөрш  Сугар гаригийн дотуур тойрогт  наранд хамгийн орйхон оршиж байгаа нь Буд гариг юм.

Дэлхий сар хоёрын хоорондох зай ингэж харагдаж байна. Дэлхийгээс сар хүртэл 384 467 км зайтай. Тийм ч их  хол биш юм шиг санагдаж байна уу.  Гэвч энэ орон зайд манай нарны аймгийн бүх гаригийг эмх цэгцтэйгээр багтаагаад  цаана нь дахиад  8030 км зай үлдэнэ гэнэ.  

Хамгийн зүүн талд байгаа эх дэлхийнхээ хэмжээг нарны аймгийн бусад гаригуудтай нь харьцуулаад үзээрэй.  Энэ гадуураа цагирагтай нь  Сатурн буюу Санчир гариг. 
 

Хэрэв манай дэлхий Санчир гариг шиг гадуураа цагирагтай байсан бол дэлхийн янз бүрийн байршилаас иймэрхүү харагдана. 


 
Орчлонгийн уудамд хэсүүчилж явах сүүлт однуудын нэгийг Лос-Анжелес хоттой жишиж харвал нэг иймэрхүү.



Сүүлт од аймаар том харагдаж байгаа байх. Харин манай нарны аймгийн гаригуудын хэмжээг алтан шаргал Нартайгаа харьцуулаад харахаар нэг  иймэрхүү хэмжээ дамжаатай харагдах нь. Энэ улаан сумаар заасан нь эх дэлхий маань.  



 Ангараг гариг дээрээс дэлхий ингэж харагдана.



Нэгэн сонирхолтой тоо баримт. Манай гаригийн бүх наран шарлагын газрын элсний ширхэгээс ч олон одон гариг орчлонгийн уудамд байдагыг  эрдэмтэд тогтоожээ. Тэр дундаа манай нарнаас үлэмж том одод үй түмээрээ бий.


 
Орчлонт ертөнцийг юутай ч жиших аргагүй.  Гэхдээ ийм нэг харьцуулалт хийж үзье. Хэрэв Нарыг цусны цагаан бөөмийн хэмжээтэй болтол нь багасгасан харьцаагаар тооцвол бидний Сүүн зам гэж нэрлэдэг тэр галактик АНУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүйнэ.   


Орчлонгийн тэр төсөөлөхийн аргагүй уудам орон дайд “Хар нүх” гэж байдгийг бид олонтаа сонссон. Хар нүхний хэмжээ хязгаарыг дэлхийн тойрог замтай харьцуулахад дэндүү аймаар. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дек(27.123.214.118) 2023 оны 05 сарын 14

сонирхолтой зүйл нийтэлжээ баярлалаа

2  |  0
зочин(202.126.89.176) 2023 оны 05 сарын 14

Мэдмээр л зүйдл байна. Баярлалаа

1  |  0
Гоё(244.3.216.174) 2023 оны 05 сарын 14

Сонирхолтой юм бэээ

1  |  0
Top