Амиа алдсан хүмүүсийн 21 нь жуулчин байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Тунисийн нийслэл дэх Бардо музейд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр этгээд халдлага үйлдэж, 23 хүний аминд хүрч, 45 хүнийг бэртээсэн юм. Амиа алдсан хүмүүсийн 21 нь гадаадын жуулчин байжээ. Халдлага үйлдсэн этгээдийг Абу-Закаряа, Аль-Туниси, Абу-Анас гэдэг байжээ. Тэднийг халдлага гарснаас хоёр цагийн дараа устгасан билээ. Цагдаа нар музейд болсон халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж есөн хүнийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Хабиб Эссид Бардо баривчлагдсан хүмүүсийн дөрөв нь халдлагатай холбоотой гэдгийг баталсан байна. Өчигдрөөс эхэлж томоохон хотуудад цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарч, жуулчдын аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах болжээ. Музейд халдлага үйлдсэн этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн юм. Халдлагын дараа тус бүлэглэлээс халдлага үйлдэгчдийг магтсан видео бичлэгийг твиттер хуудсаараа дамжуулан цацсан байна. Энэ оны эхээр Тунисийн удирдлагууд хэт даврагчдыг устгах холбоонд нэгдэж буйгаа зарласан билээ. Тус улсын 200 гаруй иргэн Халифын вант улс” бүлэглэлд элссэн тогтоогдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top