8 сая гаруй өндөг хулгайлсан ажилтнуудад 5-15 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Кубын шүүх найман сая гаруй өндөг хулгайлж, хар зах дээр худалдаалсан нийт 18 төрийн албан хаагчид 5-15 жилийн хорих ял оноосон байна. Төрийн мэдлийн “Гранма” сонин ял авсан хүмүүсийн тоонд төрийн харьяа өндөг түгээх компанийн удирдлагууд багтсан гэж мэдээлжээ. Түүнчлэн эдгээр хүмүүсийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас 350 мянган ам.долларын алдагдал хүлээсэн гэж прокурорууд үзэж байгаа аж.Эх сурвалжийн мэдээлснээр Кубын эрх баригчид нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон бол зургаан хүнд алдагдал мөнгийг төлж барагдуулах шийтгэл давхар оноосон байна. Кубын Ерөнхийлөгч Раул Кастро 2009 оноос эхэлж авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд хээл хахууль бол коммунист засаглалд хорт хавдар мэт хор уршигтай гэж тэрээр мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top