Исламын Улс бүлэглэл дайралт хийх 100 цэргийн албан хаагчийн нэрийг дэлгэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Өөрсдийгөө Исламын улсын “Хакерийн байгууллага” гэж нэрлэсэн бүлэг интернэтэд Америкийн цэргийн 100 гаруй албан хаагчийн нэр, хаяг, зургийг нь тавьж эдгээр цэргийнхэн рүү дайралт хийхийг уриалжээ. Энэ тухай ням гаригт CNN мэдээлсэн байна. Дээрх нэр нь зарлагдсан цэргийнхэнд хууль хамгаалах байгууллагаас холбоо барьж, интернэтээс хувийн бүх мэдээллээ арилгахыг зөвлөжээ.  Өнгөрсөн оны 11-р сард Холбооны Мөрдөх Товчоо, Исламын улс бүлэглэлээс өөрийнхөө талынханд  америкийн цэргийнхэн рүү довтлохыг уриалсан тухай сануулж байсан юм. Одоохондоо энэ ажиллагаа нь Сири, Иракийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Исламын улс бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоож чадаагүй гэж дээрх мэдээнд дурджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top