“Сингапурын гайхамшиг”-ийн автор, тус улсын анхны Ерөнхий сайд асан Ли Куан Ю даваа гаригийн өглөө 91 насандаа таалал төгссөн мэдээ түгж байна. Түүний бие зүрх судасны өвчний улмаас таагүй байгаа гэх мэдээлэл энэ сарын 18-аас эхлэн дуулдаж байсан юм. Ли Куан Ю-г таалал төгссөнтэй холбогдуулан Сингапур улс долоо хоногийн үндэсний гашуудал зарлаад байна.
Тэрбээр 1959 оноос эхлэн 1990 он хүртэл тус улсын Ерөнхий сайдаар ээлж халаагүй ажиллахдаа Сингапурыг хоцрогдсон буурай орноос бусдын манлайд хүртэл хөгжүүлж, тус улсыг дэлхийн санхүүгийн төв болгосон гавьяатай нэгэн байв.
Түүний засаглалын үед Сингапурын оршин суугчид амьжиргааны түвшингээрээ дэлхийд гуравдугаар байранд хүрчээ. Тэрбээр “Би бүхий л амьдралаа энэ орныг барьж байгуулахад зориуллаа” хэмээн хэлж байсан нь бий.
Ли Куан Ю-г таалал төгссөнтэй холбогдуулан НҮБ-аас эхлээд дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байна. Барак Обама энэ хүний түүхийг “аугаа их” хэмээн тодотгосон бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Азийн аугаа их стратегич”, ОХУ-ын Ерөнхийлөгч “Эдийн засгийн гайхамшгийн зохиогч”, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Ази тивийн амьд домог болсон хүн” гэхчлэн нэрлэж байна.
Сингапур улсыг хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслэж “Буурай орноос бусдын манлайд хүрсэн түүх” ном монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮