Перуд автобус осолдож 36 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Перуд автобус осолдож наад зах нь 36 хүн амиа алдаж, 70 орчим хүн шархадсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Уг автобус эсрэг урсгал сөрж орсны улмаас гурван тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ийнхүү аймшигт осол гарсан байна. Осолдсон автобусанд “Дэлхий даяарх номлогчдын хөдөлгөөн” хэмээх Христийн байгууллагын төлөөлөгчид сууж явсан бөгөөд осол нийслэл Лимагаас 320 километрийн зайд орших Пан Америкийн хурдны зам дээр гарчээ. Аврах үйл ажиллагаа хариуцсан ажилтан Оскар Гонзалез “Автобусны жолооч хэсэг хугацаанд зүүрмэглэсний улмаас эсрэг урсгал руу орж, осол гаргасан байж болзошгүй гэсэн анхан шатны дүгнэлт гарсан” гэж Ройтерс агентлагт ярьжээ.  Албаны хүмүүс хэргийн газар руу хэд хэдэн түргэний тэрэг явуулсан байна. Перу улсад зам тээврийн осол түгээмэл байдаг бөгөөд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 2010 онд гэхэд 2514 хүн зам тээврийн ослоор амиа алдсан байдаг аж. Хамгийн сүүлд 2013 оны аравдугаар сард автобус хавцал руу унаж 51 хүн амиа алдаж байжээ. Харин энэ удаагийн осол 2013 оноос хойш гарсан хамгийн ноцтой осол юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top