Онгоцны осол: Нэг ангийнхан, алдартай дуурийн дуучны гэр бүл гээд 150 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Германы Germanwings компанийн Airbus A320 онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны бэл орчим өчигдөр осолдсон. Харамсалтай нь энэ ослоос нэг ч хүн амьд гарч чадсангүй. Онгоц Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн нисч байсан бөгөөд нийт 150 хүнтэй явжээ. 150 хүний 144 нь зорчигч,  зургаа нь онгоцны багийн гишүүд байжээ. Францын зам, тээврийн сайдын мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 47 минутын үед ослын дуудлага өгсөн байна. Дуудлага өгснөөс 33 минутын дараа буюу 11 цаг 20 минутад онгоц  радарт харагдахаа больжээ. Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө зургаан минутын дотор доошилсон байна. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркель албан ёсны мэдэгдэл хийж, маргааш Франц улсад очихоор болсон гэдгээ мэдэгдлээ.

Онгоцноос нэг ч бүтэн хэсэг үлдээгүй

 Онгоц осолдсон ууланд аврах ажиллагаа явуулж эрлийнхэн онгоцны сүйрсэн газрыг олж очсон боловч онгоц бүхэлдээ бутарч юу ч үлдээгүй байна. Одоогоор хоёр хар хайрцагны нэгийг нь олж авчээ. Нислэгийн үеэр цаг агаар хэвийн байсан ба ослын шалтгааныг юунаас болсныг судалж байгаа тухай мэдээлжээ. Онгоцонд явсан зорчигчдын бүрэн мэдээдэл нарийн гараагүй байгаа ч Германы 67 иргэн, хоёр багшийн хамт явсан 16 хүүхэд, Испаний 45 иргэн явсан хэмээн мэдээлээд байна.  Уг онгоц Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн нисч байсан ба нийт 150 хүнтэй явжээ. 150 хүний 144 нь зорчигч,  зургаа нь онгоцны багийн гишүүд байжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд "Одоогоор амьд үлдсэн хүн олдоогүй байна хэмээн мэдэгдээд байна. Францын зам, тээврийн сайдын мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 47 минутын үед ослын дуудлага өгсөн байна. Дуудлага өгснөөс 33 минутын дараа буюу 11 цаг 20 минутад онгоц  радарт харагдахаа больжээ. Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө зургаан минутын дотор доошилсон байна. 

Ослын шалтгаан юу байв?

 A-320  онгоцонд техникийн гэмтэл өмнө нь илэрсэн байжээ. Энэ талаар Spigel Online мэдээлсэн байна. Ослоос нэг хоногийн өмнө уг онгоц Дюссельдорфын нисэх буудалд урд дугуйны хаалтад асуудал гарсан хэмээн засварт орж, дараа нь онгоцыг нислэгт  гаргасан гэжээ. Аврагчид ослын газраас нисгэгчдийн яриаг бичдэг нэг хар хайрцгийг олсон байна. Онгоцыг туршлагатай нисгэгч жолоодож явсан, мөн уг хөлөг 2013 оны  зун  бүрэн хэмжээний үзлэгт орсон, гуравдугаар сарын 23-нд нислэгийн өмнөх үзлэгээр шалгагдсан гэж Germanwings мэдээлэв. Нислэгийн үеэр аюулын дохиог баг илгээгээгүйг компани мэдээлэв. “Ослын гол шалтгаан нь азгүй тохиолдол, бусад хувилбарууд нь хонжоо хайсан хэрэг” хэмээн Lufthansa компани мэдээллээ.

Онгоцод дуурийн алдартай дуучид явж байжээ

Зөвлөлтөөс гаралтай дуурийн дуучин Олег Брыжак, дуучин эмэгтэй Мари Раднер нар энэ онгоцонд явж байжээ.  “Гүн эмгэнэлтэй Рейн дэх Немецийн дуурийн театрынхан Germanwings-ийн онгоцны ослоор үрэгдэгсдийн дунд Олег Брыжак байсныг мэдлээ. Брыжак Барселоны Лисео дуурийн театрт тоглолт хийгээд эргэн ирж байжээ. Тэрбээр тэнд Вагнерийн “Зигфрид” дуурийн Альберихийн дүрд дуулсан юм” хэмээн дуурийн театрын мэдэгдэлд өгүүлжээ. Театрын хамт олон дуучны  хамаатан садан дотны хүмүүст эмгэнэл  илэрхийлсэн байв. “Бид агуу жүжигчин, агуу хүнээ алдлаа. Бид гашуудаж байна” хэмээн театр мэдэгджээ. Вагнерийн дуурьт Брыжакийн хамт дуулсан Мария Раднерийн амь үрэгдсэнийг Лисео театраас мэдээлэв. Раднерийн хамт түүний нөхөр, хүүхэд  хамт явжээ. Барселоны театр  төрийн далбааг буулган эмгэнэл илэрхийлж байна. Олег Брыжак 1960 онд Казахстанд төрөөд 1984 онд Алма-Атын консерваторийг төгссөний дараа Челябинск, Львовын дуурийн театруудад дуулж байв. Немецийн дуурийн театрт  1996 оноос хойш ажиллаж байлаа. Дюссельдорфт төрсөн Мария Раднер,  «Метрополитен-опера», «Ла Скала», Буэнос Айресийн  «Колон» театруудын тайзнаа дуулж байжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.141) 2015 оны 03 сарын 26

6 minut gedeg urt hugatsaa.ene hugatsaand zorchigchid nidegchee avrah shuher ene ter hiij boldogui l yum bhda.baildaanii ongots chini nisegchee avraad l bdg da

0  |  0
jj(194.94.98.190) 2015 оны 03 сарын 26

medeegee hyanaj baigaach! neg zuilee davtaad bichsen baina. nairuulgiin aldaa bas nileen hed bn

0  |  0
haramsal(103.229.121.178) 2015 оны 03 сарын 25

huuhduud eviidee haramsaltai yumaa

0  |  0
өндөр болгох нууц (202.126.89.160) 2015 оны 03 сарын 25

худлаа тоглосиймаа.тийм ном байхгүй

0  |  0
өндөр болгох нууц (202.126.89.160) 2015 оны 03 сарын 25

худлаа тоглосиймаа.тийм ном байхгүй

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.181) 2015 оны 03 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ум мани бад ми хум(195.90.223.161) 2015 оны 03 сарын 25

онгоцонд суухаас айдаг болчлоо, аймар юмаа ум мани бад ми хум

0  |  0
Bi(150.129.141.19) 2015 оны 03 сарын 25

Hecuu ch umaadaa.

0  |  0
set(122.201.27.26) 2015 оны 03 сарын 25

Ym l bol uls tortei hutgah ym ene erguu pizda. (Haramsal) ami uregdsen humuus ter huuhduuded uneheer haramsaj bna

0  |  0
z(103.229.121.79) 2015 оны 03 сарын 25

Хамгийн чухал зүйл болох хүний амь эрсдсэн эмнэлэгт үед ч хар бодлоо бичиж бдаг арай дэндүү бараан хүмүүс бхымаа. Үнэхээролон хүн, хүүхдийн амийг авч одсон харамсалтай юм

0  |  0
haramsal(202.131.252.213) 2015 оны 03 сарын 25

orosuudiig ongots unagaasan geed l baahan gutgesen uneneer yavbai yher tergeer tuulai guitsenee gej odoo yu gej hutsah boldoo ene fritsuud nugel ni ard tumniihee tuluusuur tulugduj bga yum da hairan altan ami bohir uls turiin zolios blloo

0  |  0
Top